02 сарын 01, 2024
Нони шавар маск

Нони шавар маск
Өдөр тутамд хэрэглэдэг нүүр будалтын бүтээгдэхүүнүүд болон гадна орчны нөлөөллөөс үүдэн нүүрний арьс гэмтэж, бохирдож байдаг. Тэгвэл арьсыг тань хоргүйжүүлж гүний бохирдлыг цэвэрлэх Нони шавар маскыг санал болгож байна.
Нони ургамлын ханд, нони жимсний нунтаг, каолиныг* найрлагадаа агуулсан Нони шавар маск нь арьсны бохирдлыг цэвэрлэж, хоргүйжүүлэн, тайвшруулах үйлчилгээтэй.
Хэрэглэх заавар : Нүүрээ цэвэрлэсний дараа 7 хоногт 1-2 удаа нүүрэндээ түрхэж 5-10 минут байлгасны дараа бүлээн усаар угаана.
(*Каолин - арьсны илүүдэл тослогийг өөртөө шингээх, гуужуулах, тайвшруулах үйлчилгээтэй)
Хэмжээ: 100мл
